БИДНИЙ ТУХАЙ

МОНФИЛТЕР ИНДАСТРИ ХХК нь 2013 онд цэвэр дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан, хөдөлгүүрийн агаарын шүүлтүүр, хими цэвэрлэгээний шүүлтүүр, уутан шүүлтүүрийн уут, уян даацын шуудай зэргийг дотооддоо үйлдвэрлэхийн зэрэгцээ бусад төрлийн шүүх элементийг борлуулдаг. Бид хэрэглэгчдэд чанартай бөгөөд тохиромжтой үнэ санал болгож, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм.

2003
Үүсгэн байгуулагдав.
Батжинбат компани үүсгэн байгуулагдав.
2013
Үйлдвэрийн нээлт
Хөдөлгүүрийн агаарын шүүлтүүрийн үйлдвэлэл

Батжинбат Индастри ХХК цэвэр дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, өдөрт 500 ширхэг агаарын шүүлтүүр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ.

2017
Стандартын тохирол
Стандартад нийцсэн бүтээгдэхүүн

Үйлдвэрлэж буй хөдөлгүүрийн агаарын шүүлтүүр нь MNS ISO 5011 2016 стандартын шаардлага хангасан тул Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ олгов.

2019
Идэвхижүүлэлт
Маркетингийн идэвхижүүлэлт

Ре-брендинг хийх замаар маркетингийн стратеги оновчлох төсөл эхлүүлэв. Төслийн хүрээнд компанийн нэрийг Монфилтер Индастри ХХК болгон өөрчлөхөөр төлөвлөсөн.

2022
Нэгдсэн удирдлагын тогтолцоо
Нэгдсэн удирдлагын тогтоолцоо хэрэгжүүлж, гэрчилгээжив.

Үйл ажиллагаандаа

- ISO 9001 2015 Чанарын удирдлагын тогтолцоо,

- ISO 14001 2015, Байгал орчны удирдлагын тогтолцоо,

- ISO 45001 2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо зэрэг стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Стандарт, хэмжил зүйн газраас гэрчилгээжив.

2023
Тоног төхөөрөмжийн шинэчлэл
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл

Хөдөлгүүрийн агаарын шүүлтүүрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг орчин үеийн дэвшилтэт технологид нийцүүлэн бүрэн шинэчилж, хог хаягдлыг бууруулан, үйлдвэрийн гарцыг ихэсгэв. Мөн уутан шүүлтүүрийн уут, уян даацын шуудайн оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа.

2024
Стандартын тохирол
Стандартад нийцсэн бүтээгдэхүүн

Үйлдвэрлэж буй уутан шүүлтүүрийн уут MNS 7025 2023, уян даацын шуудай MNS ISO 21898 2022 стандартын шаардлагыг хангасан тул Стандарт, хэмжил зүйн газраас Тохирлын гэрчилгээ олгов.

Дотоод шаталтат хөдөлгүүрийн агаарын шүүлтүүр - Гүйцэтгэлийн үзүүлэлтийг туршилтаар шалгах

MNS ISO 5011 2016

Уутан шүүлтүүр

MNS 7025 2023

Аюултай бус бүтээгдэхүүнийг савлах уян даацын шуудай

MNS ISO 21898 2022

  • Client #1
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name
  • Brand name